Чи мөрөөддөг үү?
Чи багадаа хоосон мөрөөдөхөө болиод хичээлээ олигтойхон хий гэдэг үгийг хэр их сонссон бэ. Амтай болгон л ингэж хэлдэг байж билээ. Гэхдээ хүн бүр л мөрөөддөг. Бидний амьдрал угаасаа мөрөөдөлгүйгээр яаж урагшаа ахих юм бэ. Ирээдүй гэдэг харагдахгүй ертөнцийг мөрөөдлийнхөө хүчээр л гэрэлтүүлж урагшаа ахидаг шүү дээ. Миний бодлоор бид мөрөөдлөө хаях юм бол сармагчингаас нээх их илүү гарахгүй л бол уу даа. Тиймээс үргэлж мөрөөд. Сайн сайхан зүйлийг харж мөрөөдөж байж чи өөрийгөө сайхнаар бүтээж чадна щүү.
No comments:
Post a Comment